1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, 3-5 градус дулаан байна.
Төлөв байдал: 3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар 16-18 м/с, зарим үед 24 м/с давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 07:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон иргэд 100 метр зам туулан 07:53 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 09:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 09:55 цагт очиход иргэн М-ийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 10:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 10:37 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 12:40 цагт очиход иргэн Т-гийн 30х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 11 км зам туулан 15:30 цагт очиход иргэн Н-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 17:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 17:40 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.
11.01-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 1 дүгээр бүлэг Хайлааст багийн “Дүүжин гүүр” гэдэг газраас “Тул харайдаг” гэдэг газар хүртэл 30 км-т завиар, 2 дугаар бүлэг /Үндэсний аврах бригад/ “Орхонтуул” гэдэг газраас “Орхонтуул”-ын бэлчир гэдэг газар хүртэл 40 км-т завиар, голын эрэг дагуу 60 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт ОБЕГ-ын даргын шийдвэрээр зогсоосон.
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. 11.01-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, мөн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдан зохион байгуулсан. 1 дүгээр бүлэг “Хөтөл-Ус” нуурын усанд завиар урсан 8 удаа шумбалт хийж 2 дугаар бүлэг “Хөтөл-Ус” нуурын эрэг дагуу 5 км-т тойрогт явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. Мөн “Хөтөл-Ус” нуурын усны түвшинг багасгах зорилгоор экскаватороор нуурын хойд эргийг сэтэлж 80 метр урттай шуудуу ухаж усыг урсгах ажлыг зохион байгуулснаар усны түвшин 30 см-ээр багассан. 11.02-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн “Зүүн төгрөг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 4 км-т/ тус сумын харьяат иргэн Т нь 10.31-ний өдрийн 21:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Т /50 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:16 цагт тус багийн “Зүүн төгрөгийн худаг” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР