Галын аюулгүйн дүрэм, норм, стандарт зөрчсөн 146 зөрчил илрүүллээ

11-02-4-72a69l5ytqczb2nb540dssh3avhn5w2c3ebixjp82f4.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Тус хяналт шалгалтад эхний ээлжинд нийслэлийн нутаг дэвсгэрт зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байгаа 34 объект хамрагдав.

Эдгээрээс галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 146 зөрчил илрүүлж, 31 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 14, мэдэгдэл 12-г бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж ажиллалаа.

Хяналт шалгалт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top