Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 1-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү Молл” их дэлгүүрийн хойд талд “Туул” голын эрэгт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 19 км замыг туулан 17:09 цагт очиход “Туул” голын эрэгт 1.3 га талбайд шар өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 09:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 09:28 цагт очиход иргэн Б-гийн 3х6 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим 2 дугаар багийн “Балцруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 95 км, сумын төвөөс баруун зүгт 15 км/-т малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 10:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 15 км замыг туулан 10:50 цагт очиход малчин Б-гийн 20х8 метрийн хэмжээтэй малын саравч, хураалттай 3 тн өвс шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн “Өндөр дов” хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 13:59 цагт очиход иргэн И-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Батноров сумын Баянбулаг багийн “Тариа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 7 км/-т тариа хураагч машин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 16:43 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 7 км замыг туулан 17:00 цагт очиж иргэн Б-гийн тариа хураагч машин шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:13 цагт очиход иргэн Д-гийн 12х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Лам нарын зуслангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 18:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 18:45 цагт очиход иргэн Б-гийн 4 ханатай гэр, 2.5х3.5 метрийн хэмжээтэй амбаар, 3х4 метрийн хэмжээтэй нүүрсний амбаар тус тус шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 00:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 00:35 цагт очиход иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 00:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:40 цагт очиход иргэн З-гийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний яндангийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаан толгой багийн /аймгийн төвөөс баруун хойд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 1 км/-т “Мөрөн”-гийн гүүрэн дээр суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 01:49 цагт очиход иргэн М-ийн “Мицибүши С-200” загварын суудлын автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. 11.02-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, мөн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг  эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдан зохион байгуулсан. 1 дүгээр бүлэг “Хөтөл-Ус” нуурын усанд завиар урсан 5 удаа шумбалт хийж, 2 дугаар бүлэг “Хөтөл-Ус” нуурын эрэг дагуу 10 км тойрогт явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. Мөн “Хөтөл-Ус” нуурын усны түвшинг багасгах зорилгоор экскватороор нуурын хойд эргийг сэтэлж 80 метр урттай шуудуу ухаж усыг урсгах ажлыг зохион байгуулснаар усны түвшин эргээсээ 4 м, мандлаас 40 см-ээр багассан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top