1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорноговь, Увс аймагт цаг орсон, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 10-нд Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 9, 10-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хашаан дотор талхны цехээс гал гарч байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 10:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:31 цагт очиход Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хашаанд 3х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын тааз, эд зүйлс шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цагаан давааны хогийн цэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 13:23 цагт гарсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 13:48 цагт очиход их хэмжээний хог шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 3 дугаар хороонд “Элимэнт” ХХК-ийн эм тарианы устгалын үйлдвэрийн зуухны хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 14:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 14:50 цагт очиход эм тарианы устгалын үйлдвэрийн 50х60 метрийн хэмжээтэй агуулахын 6х4 метрийн хэмжээтэй зуухны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 09:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:37 цагт очиход иргэн П-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд хуушуурны гуанз шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 17.5 км замыг туулан 14:02 цагт очиход иргэн Э-гийн 40 тонн чингэлэг дотор гал тогооны хэрэгсэл, эд зүйлс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Нуур” хорооллын 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2.8 км замыг туулан 15:21 цагт очиход иргэн Ш-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 17:03 цагт очиход иргэн Б-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшингийн дээврээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 18:00 цагт очиход иргэн С-ийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн яндангийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:30 цагт очиход эзэнгүй хашаанд хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 22:25 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Ундрам Плаза” худалдааны төвийн хашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 03:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 03:24 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн “Тогос”-ын голын гүүрэн дээр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 03:52 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 36 км замыг туулан 04:15 цагт очиход иргэн Д-гийн “БМВ” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой 2 дугаар багийн “Таван-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/-т, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 20 км замыг туулан 16:20 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж хээрийн гал түймрийг мөн өдрийн 17:00 цагт цурамд оруулж, 18:00 цагт бүрэн унтраасан.
3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Архангай аймгийн Хангай сумын Чандмань багийн “Баруун-Их” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 250 км, сумын төвөөс баруун зүгт 31 км-т, Ө-47°46’12.0”, У-99°01’12.0”/ 11.06-ны өдрийн 22:44 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 22:49 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Чандмань багийн даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. 11.06-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, мөн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Усны гүн 1.7-2 метр, нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон. Нуурын баруун талд 80 метрийн урттай 2 шуудуу татсан боловч ус хөлдөж шуудуугаар урсах боломжгүй болсон тул цооног гаргаж эрэн хайх ажиллагааг явуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт зогсоосон. 11.07-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Алтанбулаг сумын Замт багийн “Тариатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 51 км-т, сумын төвөөс урд зүгт 80 км-т/ иргэн Н 10.31-ний өдрийн 16:00 цагийн орчим Улаанбаатар хот руу явна гэж явганаар гараад сураггүй болсон. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 11.03-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Н /51 настай эрэгтэй/-ийг “Тариатын-Ам” гэдэг газраас баруун зүгт “Арвижих” гэдэг газар хүртэл 25 км-т завиар, мөн “Тариатын-Ам” гэдэг газраас “Шовхон худгийн-Ар” гэдэг газар хүртэл 22 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоож, 11.06-ны өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Галтай булнай” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ 10.30-ны өдөр 15 хүн самарт түүж явж байгаад 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Э /42 настай, эрэгтэй/-ыг эрэх хайх ажиллагааг зохион байгуулахаар “Галтай булнай” гэдэг газрын чиглэлд 11.05-ны өдрийн 22:25 цагаас хөдөлгөөн үйлдэж 11.06-ны өдрийн 17:45 цагт алга болсон газар болох Чулуут багийн “Сонгинотын-Эх” гэдэг газарт ирсэн. 11.07-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алтад багийн “Хужирт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/ УАЗ-31512 загварын автомашин 11.03-ны өдрөөс хойш эзэнгүй байна. Жолооч Д нь автомашиныхаа хажууд гутал хувцсаа тайлаад явсан байдалтай байна гэсэн мэдээллийг 11.06-ны өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд 60 км замыг туулан 18:20 цагт очиж Д /28 настай, эрэгтэй/-гийн автомашинаас нь зүүн зүгт 6 км-ын зайд “Мөстийн гол” гэдэг газраас малгай ороолт, гар утас, гадуур хувцас зэргийг олсон. Эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн мэдээлийг авсан.
Бусад төрлийн осол: Архангай аймгийн Түвшрүүлэх сумын “Нуурын дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-т “Дунд нуур”-ын мөс цөмөрсөнөөс нууранд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 40 км замыг туулан 23:10 цагт очиход иргэн Ё-гийн “Тоёота Ист” загварын суудлын автомашин “Дунд нуур”-ын мөс цөмөрсөнөөс нуурын гол хэсэгт автомашин суусан байсныг татан гаргахаар ажиллаж байна. /Автомашины жолооч өөрөө гарсан./
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР