Байгалийн гамшигт өртсөн 24 иргэнд иж бүрэн гэр гардуулав

247486340_1001546577080018_2335686119486384277_n-729oszlidbut2xq0pw96twytvfrwktkio4cu4xqb6f4.jpg

   Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 297 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн зарим сумдад болсон байгалийн аюулт үзэгдэл, үерт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр олгохоор болсон.

Шийдвэрийн дагуу аймгийн Алтай, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Халиун, Шарга зэрэг 7 сумын 24 иргэнд иж бүрэн гэрийг гардуулан өглөө гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top