Цаг агаарын мэдээ:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Салхи 13-нд зарим газраар, 14-нд тал хээрийн нутгаар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.
Ахуйн гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори гал гарч байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 10:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:44 цагт очиход Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 6х10 метрийн хэмжээтэй байшин /аюулгүйн 3 дугаар зэргийн лаборатори/-гийн 2 дугаар давхарт анхан шатны шүүлтүүрийн цахилгааны хөдөлгүүр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхоны гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:15 цагт очиход хогийн цэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Ахмад”-ын хотхоны 901 дүгээр байрны 10 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 10:01 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 10:07 цагт очиход 901 дүгээр байрны 3 дугаар давхраас 10 дугаар давхрын цахилгааны босоо сувагт цахилгааны утас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 120 иргэнийг гаргасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 3 дугаар хэсгийн 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 11:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:22 цагт очиход 38 дугаар гудамжинд иргэн Г-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн баруун тал, 15 м3 орчим хураалттай өвс тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Ар хустайн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 16:32 цагт очиход иргэн З-ийн 8х6 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшингийн шалны халаалт шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багийн “Цэнгэлдэх”-ийн А-гийн 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 100 метр замыг туулан 17:57 цагт очиход иргэн З-ын 1.5х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ланз багийн “Эрэгцэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 75 км, сумын төвөөс урд зүгт 15 км/-т, түймрийн солбилцол: 47.247001 N, 114.44999 E Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны байцаагчаар ахлуулсан иргэд 75 км замыг туулан очиж 15:50 цагт очиж 1 цаг 30 минут ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан.
Хүний үйл ажиллгаатай холбоотой осол:
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг 09.02-ны өдрөөс 09.07-ны өдөр, 09.16-ны өдрөөс 09.23-ны өдөр, 10.13-ны өдрөөс 10.15-ны өдрийг дуустал тус тус зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон. Ар гэрээс нь дахин хүсэлт өгсөний дагуу Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар хамтран иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 11.10-ны өдрөөс эхлүүлсэн. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг Орхон голын “Бумбатын тохой” гэдэг газраас Сэлэнгэ аймгийн Хушаат сум “Улаан-Уулын тохой” гэдэг газар хүртэл усаар 38 км-т голын баруун, зүүн эргээр, “Хавцал” гэдэг газраас “Орхон” голын дээгүүр нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-өөр 4 км2 талбайд, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид “Орхон” голын гүүрнээс Орхон сумын төв “Орхоны гарам” гэдэг газар хүртэл усаар 9 км завьтай урсаж, явганаар голын эргээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. 11.11-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. 11.10-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Хөлдсөн нууранд 120 цооног гарган 6 удаа шумбалт хийж, 800 тн ус соруулж ажилласан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 17:00 цагт зогсоож, 11.11-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн. /Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон/
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Тэнгис” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ “Шишгэд” голын мөс цөмөрч 1 автомашин живсэн тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 11.10-ны өдрийн 13:55 цагаас эхлэн “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б /58 настай, эрэгтэй/, Б /39 настай, эмэгтэй/ нарыг “Шишгэд” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:50 цагт голын эргээс 45 м зайд, 5 метрийн гүнээс Б /39 настай, эмэгтэй/-гийн цогцсыг олж гаргасан. “Шишгэд” голын усанд 3 метрийн зайтай, 6 метрийн гүн 15 цооног гарган, 21 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 11.11-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд дулааны шугамын худагт түлэгдсэн хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 21:49 цагт очиход гэрийн хаяг тодорхойгүй иргэн С /37 настай, эрэгтэй/-гийн нуруу түлэгдсэн байдалтай, дулааны шугамын худаг /3 м гүн/-т унасан байсныг 15 минут ажиллаж гарган НЯТТ-ийн эмч, Чингэлтэй дүүргийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.
Онцгой байдлын ерөнхий газар