Аюулт үзэгдэл, ослын мэдээ

Цаг агаарын мэдээ:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Өдөртөө 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар, 14-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 13-нд зарим газраар, 14-нд тал хээрийн нутгаар 12-14 м/с, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд Алтайн салбар уулс болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 16-наас баруун аймгуудын нутгаар хүйтэрнэ.

Ахуйн гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Таван шар” хорооллын 109 дүгээр байр гал гарсан тухай дуудлагыг 11.11-ний өдрийн 20:10 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 20:14 цагт очиход 50х12 метрийн хэмжээтэй /буулгаж байсан/ 18 айлын нийтийн орон сууцны 3х4 метрийн хэмжээтэй 1 өрөөний хана шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:28 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр, 12 метр хашаа тус тус шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн Ойчидын 3 дугаар гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 14:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал Түймэр Унтраах, Аврах 50 дугаар ангийн алба хаагчид 14:45 цагт очиход иргэн Т-ын 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 19 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:22 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 19.5 км замыг туулан 15:41 цагт очиход иргэн Р-ийн 5 ханатай гэр, М-ын 4 ханатай гэр тус тус шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Сүлдэт-Өргөө” хотхоны 51/А байр айл шатаж байна гэсэн дуудлагыг 17:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:02 цагт очиход тус байрны эзэнгүй 1 өрөө байранд эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Сургуулийн 1 дүгээр гудамжны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 18:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 18:50 цагт очиход /эзэмшигч тодорхойгүй / 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:49 цагт очиход иргэн Б-ын 8х9 метрийн хэмжээтэй байшингийн үүдний өрөө шатаж байсныг 14 минут ажиллан унтраасан.

Хүний үйл ажиллгаатай холбоотой осол:

 Усны осол: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг 09.02-ны өдрөөс 09.07-ны өдөр, 09.16-ны өдрөөс 09.23-ны өдөр, 10.13-ны өдрөөс 10.15-ны өдрийг дуустал тус тус зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон. Иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Сэлэнгэ аймгийн Орхон сумын “96 дугаар точка”-ын төмөр бетонон гүүрнээс Шаамар сумын “Дулаанхан” гэдэг газар хүртэл 53 км-т завиар урсаж, тус аймгийн Орхон сумын “Шар дэрс” гэдэг газраас голын урсгалын дагуу 38 км-т эрэлч нохой, нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-оор, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид тус аймгийн Орхон сумын “Орхон” багаас Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар хүртэл 33 км зайд завиар урсаж, явганаар 32 км зайд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. 11.11-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. 11.11-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Хөлдсөн нууранд 85 цооног гарган 5 удаа шумбалт хийж ажилласан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул мөн өдрийн 18:00 цагт зогсоож, 11.12-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн. /Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон/

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Тэнгис” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ “Шишгэд” голын мөс цөмөрч 1 автомашин живсэн тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 11.11-ний өдөр “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б /58 настай, эрэгтэй/-ийг  “Шишгэд” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 12:39 цагт голын эргээс 25 метрийн зайд мөсөнд наалдсан байсан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын шүүх шинжилгээний албаны шинжээчид өгч, 15:39 цагт автомашиныг татан гаргасан.

Онцгой байдлын ерөнхий газар

scroll to top