Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гаргав

4-1-72bkwtm9z4wc4hup6bq88xceflfx5gei68llih9efk0.jpg

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол Улсын консерваторид”  гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ. 

Тус консерватори нь 1200 гаруй суралцагч, 300 гаруй багш ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийхдээ сургуулийн удирдлага, багш, ажилчид, суралцагчдын эцэг эхийн төлөөлөл, сурагчдын төлөөлөл болох 15 хүнийг оролцууллаа.

Оролцогчдыг гурван бүлэгт хуваан эрсдэлийн түвшинг тогтоож, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гаргасан юм гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top