Сахилгын зөвлөгөөнийг танхимаар болон цахимаар зохион байгуулав

246538791_917491622199727_1457808780647129034_n.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг зохион байгуулж, “Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүй, цаашид анхаарах асуудал”-аар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, цаашид алба хаагч бүр хариуцлагатай байж, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг өгсөн юм.

Мөн алба хаагчдын эрүүл мэнд, хувь хүний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулахаар “Хувь хүний харилцаа ба зөв амьдрахуй”, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын дараах хүндрэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх”, “Архи, тамхины хор хөнөөл” зэрэг сэдэвт сургалтыг холбогдох байгууллагын эмч, мэргэжилтнүүд сургалт хийлээ.

Зөвлөгөөнд Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хужирт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид цахимаар оролцсноороо онцлог байлаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top