НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Эрхэмбаяр жюү жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор бүсний ангиллын +100кг жинд аваргын алтан медаль хүртлээ.
Тэрбээр ийнхүү тус тэмцээний дэлхийн аваргын гурван удаагийн аварга болоод байна.
АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Монгол Улсаас 19 тамирчин оролцож байгаа бөгөөд энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.