Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

248366448_1908519812678568_370553489124169787_n.jpg

​Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” аяны хүрээнд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ.

Нэгдсэн арга хэмжээг НОБГ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, 15,17 дугаар хороодын Засаг дарга, түүний ажлын алба, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд хамтран зохион байгуулна.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа А.Алтанбагана, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, Сүхбаатар дүүргийн орлогч дарга Ц.Шижир, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурам ил задгай асгасан, үнсний сав таггүй, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан зэрэг зөрчил илэрсэн айл өрхөд аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж, анхааруулга өгч ажиллана.

Мөн иргэдэд Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтыг таниулж, ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ мэдээлэл, зөвлөмж өгөх юм.

Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хороонд 4125 айл өрхийн 12000 гаруй иргэн амьдардаг. ​Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн галлагаа ихэсч, иргэд гал түймэрт өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top