Аюулт үзэгдэл, ослын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 7-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. Өдөртөө 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Алтай уулархаг нутгаар, 20-нд говь, талын нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Хилчин хотхоны 104-р байр үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 21:56 цагт хүлээн авсан. Тус сумын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 21:59 цагт очиход тус хотхоны 16х6 метрийн хэмжээтэй нийтийн байрны үүдний амбаар шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны “Нумтын-Ам” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 06:52 цагт очиход /эзэн тодорхойгүй/ 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 50 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хууцаагийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 07:53 цагт очиход иргэн Б-ийн 13х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 10:54 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 09:07 цагт очиход иргэн Т-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:52 цагт очиход иргэн Н-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 44 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:33 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багийн 13 дугаар гудамжинд хураалттай банз шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 03:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 03:38 цагт очиход иргэн Т-ийн хашаанд 6м³ хураалттай банз шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Арын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т И: 45”59’16.8   Е: 115”07’49.9  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.15-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 18:52 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан. Нийт 300 га талбай шатсан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. 11.15-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг ар гэрийнх нь хүсэлтээр “Хөтөл-Ус” нуурын мандал дээгүүр металл хайгч багажаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч  үр дүнд хүрээгүй тул 17:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн зогсоосон.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Зүүн Баян-Уул”-ын 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машинд гацсан байна гэсэн дуудлагыг 17:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 14 км замыг туулан 18:15 цагт очиход А /4 настай эмэгтэй/ угаалгын машины сэгсрэгчин дотор гацсан байсныг тасдагч ашиглан эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top