СOP26: АНУ, БНХАУ хоёр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцжээ

ukpe1h_cop26_x974.jpg

Шотландын Глазго хотод үргэлжилж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулганы үеэр өчигдөр АНУ, БНХАУ хоёр ирэх арван жилийн хугацаанд хамтран ажиллах тохиролцоонд хүрснээ зарласан нь гэнэтийн явдал байлаа.

Тодруулбал хоёр улс 2015 оны Парисын гэрээнд заасан дэлхийн дулаарлын өсөлтийг аж үйлдвэржилтийн хувьсгалаас өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилтыг хатуу дагахаа амлажээ.

Энэхүү зорилтын хүрээнд дэлхийн хамгийн том хоёр гүрэн метан хийн ялгаруулалтыг бууруулах, цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих, агаар мандал дахь нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг багасгах, ойжуулах, технологио хуваалцах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар болсон байна.

Хятадын засгийн газрын уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч Ше Зэньхуа “АНУ- БНХАУ-ын харилцаанд санал нийлэх асуудал нь нийлэхгүйгээсээ олон байдаг” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Дараа нь АНУ-ын уур амьсгалын асуудал хариуцсан элч Жон Кэрри хэлэхдээ “талуудад санал нийлдэггүй хангалттай олон асуудал байдаг ч уур амьсгалын асуудал дээр хамтарч ажиллахаас өөр ямар ч гарц байхгүй” гэж мэдэгдсэн юм.

Дэлхийн улс орнуудаас агаар мандалд хамгийн их нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулдаг улс нь Хятад бол АНУ дараа нь удаалдаг.

Тиймээс хоёр гүрний хамтарсан амлалт дэлхий дахинд чухал ач холбогдолтой юм.

Ялангуяа дэлхийн нүүрсний хэрэглээний талыг дангаар эзэлдэг Хятад улсын хувьд энэ нь чухал амлалт болж байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хоёр гүрний хамтын ажиллагааг “зөв чиглэлд хийсэн чухал алхам” хэмээн сайшаажээ.

Эх сурвалж: BBC

scroll to top