COP26: Дэлхийн 100 гаруй улс метан хийн ялгаруулалтаа бууруулах амлалт авлаа

n9yj80_methane_leak_x974.jpg

Шотландын Глазго хотод үргэлжилж байгаа НҮБ-ын уур амьсгалын чуулганы үеэр дэлхийн 100 гаруй улс хүлэмжийн хийн нэг гол хэсэг болон метаны ялгаруулалтыг 2030 он гэхэд 2020 оны түвшнээс 30 хувиар бууруулах амлалт авлаа.

Метан бол нүүрсхүчлийн давхар ислийн дараа хоёрт ордог хүлэмжийн хийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Нүүрсхүчлийн давхар ислээс илүү агаар мандалд дулаан хадгалах нөлөөтэй ч бууруулахад илүү хялбар тул метаныг багасгаснаар дэлхийн дулааралтай тэмцэх үйлсэд хурдан үр дүнгээ өгөх боломжтой гэж үздэг.

The Global Methane Pledge гэрээнд дэлхийн метан хийн бараг тал хувийг ялгаруулдаг улс орнууд багтжээ. “Бид хамтдаа метан хийн ялгаруулалтыг 2030 онд 30 хувиар бууруулахаар санал нэгдлээ. Миний бодлоор бид үүнээс ч ихийг хийж чадна” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.

Дэлхийн хамгийн том метан ялгаруулагч 10 орны зургаа нь буюу АНУ, Бразил, Индонез, Нигери, Пакистан, Мексик энэхүү гэрээнд нэгджээ. Үлдсэн дөрвөн улс болох Хятад, ОХУ, Энэтхэг, Иран харин нэгдээгүй үлдсэн байна. Гэхдээ гэрээнд нэгдсэн орнууд дээрх дөрвөн улсыг нэмж элсүүлэх зорилтыг ойрын төлөвлөгөөндөө тусгажээ.

Метан хийн гол эх үүсвэрүүд нь газрын тос, байгалийн хийн дэд бүтцийн алдагдал, хуучин нүүрсний уурхайнууд, хөдөө аж ахуйн салбар, хог хаягдал булшлах газрууд болдог байна.

АНУ-ын хувьд газрын тос, байгалийн хийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бол Европын Холбоо нь байгалийн хийн дэлхийн хамгийн том импортлогч юм.

Эдгээр улсууд дэд бүтцээсээ ялгарах метан хийн алдагдлыг бууруулж чадвал дэлхийн дулааралд чухал нөлөө үзүүлнэ гэж судлаачид үздэг.

Эх сурвалж: Reuters

scroll to top