Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гаргалаа

16-1-72het5juzwy2hv6y69arqg1jwrwv4lujilux9qqvfpc.jpg

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 186 дугаар тусгай цэцэрлэгт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

Тус цэцэрлэг нь хараа, сонсгол, аутизм, даун, оюун ухаан, хэл яриа зэрэг хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг хүлээн авдаг. Нийт 100 гаруй хүүхэд суралцдаг, 36 багш ажилчинтай байгууллага юм. Үнэлгээгээр аюулыг тодорхойлж, эрсдэлийн түвшинг тодорхойлон ажиллалаа.

Цэцэрлэгийн удирдлага, багш, ажилчид, суралцагчдын эцэг эхийн төлөөлөл, сурагчдаас бүрдсэн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гаргалаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  мэдээллээ.

scroll to top