Хамтарсан дадлага сургуульд 40 гаруй алба хаагч оролцлоо

254119367_587267589056438_5888085846215221166_n-72hs3775gu0s14cz609hu18ya44pe1vnbdpayytyhq8.jpg

 Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас “Ховд дулааны станц ТӨХК”-тэй хамтран гарсан гал түймэр унтраах, аврах ажиллагааг зохион байгуулах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд “Ховд дулааны станц ТӨХК”, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн 40 гаруй алба хаагч, хоёр эрэлч нохойтой оролцсноороо онцлог байлаа.

Сургуульд оролцогчид “Дулааны станцын гурван давхрын конвер болон нэг давхарт гал түймэр гарч барилга байгууламж бүхэлдээ утаажсан, гал түймрийн тархалт бүрэн дэлгэрч, угаартсан ажилчид байна”  гэсэн цагийн байдлын дагуу дадлага хийлээ.

 Мөн гал түймэр гарсан үед ажилчдын амь нас, эд хөрөнгийг аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулах, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Онцгой байдлын газартай гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах чиглэлээр танхимын сургалтаар олж авсан онолын мэдлэгээ бататгасан юм гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top