Олон улсын стандартыг нэвтрүүлэх хүрээнд магадлах аудитад хамрагдаж байна

257293226_1912472868949929_1173049453007771107_n.jpg

  Нийслэлийн Онцгой байдлын газраас ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 байгаль орчны менежментийн тогтолцоо гэсэн гурван тогтолцооны стандарт буюу нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Нэгдсэн менежментийн тогтолцоо тус газарт хэрхэн нутагшиж, үр дүнгээ өгч байгаа болон цаашид анхаарч сайжруулах ажлын талаар зөвлөмж зөвлөгөө өгөх зорилгоор “Монсертф” ХХК-ийн аудиторууд магадлах аудит хийж байна.

  Энэхүү ажлын хүрээнд алба хаагчид “Нэгдсэн менежментийн тогтолцооны гарын авлага-2”-ыг боловсруулсан байна. Тус гарын авлагад алба хаагчдын албан тушаалын тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтын хэрэгжилтийг хэрхэн хангахыг үйл явцын зураглалаар илэрхийлснээрээ онцлог юм.

 Магадлах аудитыг НОБГ, Багануур, Багахангай, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд энэ сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top