Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

27751637_1707405435991981_2313429281720826467_n-6phdv72ts8oqioq1jejie0qqay5g62p6wzpvg9bgj0g-6u5ihinhp8l4cq2b8o8gbeb911rwsejvrr254m8hnwg-6z4va2jjapnln6prz9ycinofc0tus9na1guoixppkxs.jpg

  Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө Увс, Завхан, Хөвсгөлийн нутгаар, маргааш буюу 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

 Мөн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах; 
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна
scroll to top