1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 25-нд Халх голын сав газраар, 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Булгийн 3 дугаар гудамжинд зөөврийн ус түгээх цэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:21 цагт очиход “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн 3х3 метрийн хэмжээтэй ус түгээх цэг шатаж байсныг байсныг 29 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 5 дугаар гудамжинд зөөврийн ус түгээх цэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 18:38 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:47 цагт очиход “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн 4х4 метрийн хэмжээтэй ус түгээх цэг шатаж байсныг байсныг 10 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 07:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 07:36 цагт очиход иргэн З-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багийн “Далан түрүү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, сумын төвөөс урд зүгт 42 км/-т Байшин шатсан тухай мэдээллийг 11.21-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд иргэн Н-ын 18х8, 10х25 метрийн хэмжээтэй 2 байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант 8 дугаар багийн 25 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 11:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:43 цагт очиход иргэн Б-ын 5х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 7 дугаар гудамжинд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 12:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн М-ийн 6х4 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Бургасын 1 дүгээр гудамжинд байшингийн дээврээс гал гарч байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 14:10 цагт очиход иргэн Х-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн “Цогт-Овоогийн пост” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 2 км-т/ Нүүрс ачсан ачааны автомашины чиргүүл дээрх нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 128 км замыг туулан 16:23 цагт очиж “Таван толгой” ХК-ийн нүүрсний уурхайгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Таван толгой түнш” ХХК-ийн гэрээт ажилтан М-ийн “Хово ZZ4257” загварын ачааны автомашины чиргүүлд ачсан 10 тн нүүрс шатаж байсныг 3 цаг 07 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 19:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 20:04 цагт очиход иргэн Б-ийн 12х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станцын 2 дугаар байрны хойд талд цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 21:53 цагт очиход иргэн С-ийн 24х12 метрийн хэмжээтэй “Од” цайны газрын байшингийн дотор тааз хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 22:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:36 цагт очиход иргэн С-ийн 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 00:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:07 цагт очиход эзэнгүй 5 ханатай гэр, 10 метр хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн Бага газрын чулуу гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км Тус аймгийн Гурвансайхан сумын Илгэн багийн Илгэн бригад гэдэг газрын чиглэлд 11.20-ны өдрийн 12:00 цагийн орчим 2 хүн мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ц /31 настай, эрэгтэй/, иргэн Б /28 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 11.12-ны өдрийн 01:30 цагаас зохион байгуулж, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж 04:10 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 11.21-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулах явцад тухайн 2 иргэн айлд хоночихоод гэртээ эсэн мэнд ирсэн тухай мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг 11.21-ний өдрийн 10:26 цагт зогсоосон.
Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн “Баруун мод” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун урд зүгт 3 км/ Иргэн Н /31 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 11.20-ны өдрийн 17:00 цагийн үед гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Давст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Н-г 11.21-ний өдрийн 09:10 цагаас эхлэн тус сумын “Баруун гол” гэдэг газраас “Чулуутын булаг” гэдэг газар хүртэл 8 км, “Баруун мод” гэдэг газраас “Зэл” гэдэг газар хүртэл 40 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:00 цагт сумын төвөөс баруун хойд зүгт 6 км-т “Чулуутын булаг” гэдэг газраас осголтын байдалтай байхад нь олж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Бусад төрлийн осол /аюул/: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Малх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 100 км-т/ “Пронтер” загварын ачааны автомашин “Хэрлэн” голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 18:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 110 км замыг туулан 21:21 цагт очиход Хэрлэнбаян сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчин явсан иргэн Б-ийн “Пронтер” загварын ачааны автомашин “Хэрлэн” голд мөс цөмөрч суусан байсныг 1 цаг 10 минут ажиллаж автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР