“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 16 усчин аврагч оролцож, усны гүнд ажилласан.
Алба хаагчид 12-16 метрийн гүнд нийт 36 хоног 530 цаг ажиллаж 234 удаагийн даалгаврыг гүйцэтгэсэн юм.
Тэдний төлөөлөл болох ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын сургагч ахлагч П.Дэлгэрсайханыг “Ийгл” телевиз онцоллоо.
Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.