ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны цахим мэдээллийн сан бүрдүүлэх программ ашиглах нь” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, тасгийн дарга, ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтнүүд хамрагдсан юм.
Алба хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд цахим мэдээллийн системийг нэвтрүүлэх, ашиглах заавар, аргазүйн зөвлөгөө өгч, холбогдох үүрэг чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.