Тохиолдож болзошгүй аюул, ослын түвшинг тодорхойлов

24-6-1024x1024-1.jpg

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

Тус сургууль нь 1967 онд байгуулагдсан ба сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй  хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг хүлээн авдаг 2 дотуур байртай байгууллага юм. Өнөөдрийн байдлаар нийт 273 хүүхэд, 143 багш ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургуулийн удирдлага, багш, ажилчид, суралцагчдын эцэг эхийн төлөөлөл, сурагчдаас бүрдсэн нийт  15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тохиолдож болзошгүй аюул, ослын түвшинг тодорхойлж, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гаргалаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top