Бүтцийн нэгжүүдийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх нэгдсэн шалгалт эхэллээ

159A5366-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар бүтцийн нэгжүүдийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үнэлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нэгдсэн шалгалт өнөөдөр эхэллээ.

Шалгалтыг томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны “Аргачлал заавар батлах тухай” А/236 дугаар тушаалын дагуу Удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт, дотоод үйл ажиллагаа, Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, Гамшгийн шуурхай удирдлага, Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаа, Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулж байна.  

Бүтцийн нэгжүүдийн 2021 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа алба хаагчдын ажил, гүйцэтгэлийн үр дүнг үнэлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үр нөлөө, бүтээмжийг дээшлүүлэх зорилготой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top