1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар, Увс аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 7-9 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 12-р сарын 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12-р сарын 2, 3-нд тал, хээрийн нутгаар, 4-нд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 12:06 цагт очиход иргэн Г-ийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 16 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 12:19 цагт очиход иргэн О-ын 3х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх –Уул”-ын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:31 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 13:40 цагт очиход иргэн С-ийн 10х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:22 цагт очиход иргэн С-ийн 7х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 47 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 16:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчип 3.5 км замыг туулан 16:36 цагт очиход тус гудамжинд /эзэн тодорхойгүй/ 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 38 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 17:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:48 цагт очиход иргэн Д-ийн 6х13 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цагаанчулуут” 5 дугаар багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 21:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:32 цагт очиход иргэн М-ийн 10х5 метрийн хэмжээтэй дүнзэн байшингийн галлагааны өрөө шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 19 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 03:25 цагт очиход иргэн М-ийн 2х4, 2х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг /аймгийн төвөөс баруун зүгт 10 км-т/ “Бонго-3” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 23:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 23:32 цагт очиход аймгийн төвөөс Уулбаян сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын “Бонго-3” загварын ачааны автомашин шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өндрөөс унах: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 16 дугаар байрны 5 давхарт цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 14:30 цагт очиход иргэн О /42 настай, эмэгтэй/ 5 давхрын цонхоор үсрэх гэж байсныг аврах олсоор тус иргэнийг эсэн мэнд буулган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР