Япон Улс өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хилээ хаалаа

259855376_431991465172130_4628707641617186488_n-copy.jpg

Япон Улсын Засгийн газар омикроны хувилбарыг дотоодод тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд гадаадын иргэдэд хилээ хааж байгаагаа мэдэгдэв.

Шинэ хязгаарлалт нь дэлхийн бүх улс орны гадаад солилцооны оюутнууд, дадлагажигчид болон бизнесийн зорлигоор зорчиж буй бүх шинэ бүртгэлд хамаарна.

Японы иргэд болон тус улсад буцаж ирж буй гадаадын оршин суугчдад дээрх шийдвэр нөлөөлөхгүй гэж Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдэв. Гэхдээ хувилбар бүртгэгдсэн улсаас буцаж ирсэн хүмүүс 3-10 хоног тусгаарлах шаардлагатай болох юм.

“Энэ бол омикрон хувилбараас зайлсхийхийн тулд урьдчилан сэргийлэх, яаралтай арга хэмжээ юм” гэж Кишида сэтгүүлчдэд хэлсэн байна.

Эх сурвалж: japantimes

scroll to top