Салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийлээ

1130.jpg

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын шинэ хувилбар болох “Омикрон” вирус дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсад тархаж болзошгүй салбар дундын 26 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.

Эрсдэлийн үнэлгээнд УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, ЭМЯ, ГХЯ, ХНХЯ ЗТХЯ, ХХЕГ, ГЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, УБТЗ, ДЭМБ зэрэг 15 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм.

Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан аргачлалын дагуу эрсдэлийн үнэлгээг хийж,  үнэлгээнээс гарсан үр дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top