Дэд хурандаа В.Батсайхан дэд профессор цол хүртлээ

.jpg

Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Улсын Шинжлэх ухаан академийн 60 жил, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан  ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн судалгаа, инновацын тасгийн дарга, дэд хурандаа, доктор В.Батсайханд Дотоод хэргийн их сургуулийн захирлын А/230 тоот тушаалаар  эрдмийн “дэд профессор” цол олголоо.

В.Батсайхан нь 2005 онд ОХУ-ын Улаан-үд хотын Буриадын Их сургуульд Биологийн ухааны докторын зэрэг хамгаалж, олон улсад 21, дотоодод 18 эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл хэвлүүлж, гамшиг судлалын чиглэлээр 9 магистрын ажлыг удирдан ажилласан.

Мөн тэрбээр “ABC ангиллын шинэчилсэн найрлага бүхий гал унтраагч нунтаг бэлдмэл гарган авах” технологийн заавар, стандартыг батлуулсан, Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэй 4 төсөл, төслийн удирдагчаар 2 удаа ажиллаж байсан туршлагатай. Одоогоор гамшгийн эрсдэлийн удирдлага, инновац, судалгаа, гамшгийн эрсдэлийн үнэлгээний  чиглэлээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top