Илтгэл хэлэлцүүлж, туршлага, мэдээлэл солилцов

1213-1.jpg

  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос зохион байгуулж байгаа “Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалаас үзүүлж буй нөлөө сэдэвт долоо хоног” арга хэмжээнд ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцож байна.

Тус арга хэмжээний нэг болох уур амьсгалын гаралтай гамшгийн аюулыг урьдчилан таамаглах, эрт сэрэмжлүүлэх тухай хэлэлцүүлэгт  хурандаа Д.Баасансүрэн “Зудын гамшгийн эрсдэлийг үнэлэх” сэдвээр илтгэл танилцууллаа.

 Цаг агаарын гаралтай гамшгийн аюулыг урьдчилан таамаглах арга, эрс тэс уур амьсгалтай Монгол орны мал аж, ахуйн салбарт учирч болох эрсдэл, эрсдэлийн зураглал, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээний талаар олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага, мэдээлэл солилцсон юм.

Арга хэмжээнд бүс нутгийн улс орны Засгийн газрын байгууллага, хөгжлийн асуудал хариуцсан болон хүмүүнлэгийн байгууллагуудын 80 гаруй төлөөлөл оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top