Гал унтраах автомашины ашиглалт, засвар үйлчилгээний сургалт, дадлагыг зохион байгуулж байна

IMG_1340.jpg

  ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас гал унтраах үндсэн албаны болон автомеханик шатны автомашины ашиглалтын болон засвар үйлчилгээ хийх сургалтыг 12 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад агаараар аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах зориулалтын автомашин нийлүүлэх” төслөөр нийлүүлэгдсэн “ Рино” загварын гал унтраах автомашины ашиглалт, засвар үйлчилгээ хийх дадлага хийж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, автын механик, жолооч нарын нийт 62 алба хаагч хамрагдаж, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанийн багш нар удирдан явуулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top