Хамтарсан дадлага сургалтаар алба хаагчдыг чадавхжуулав

IMG_0281-1-72plvt8f6gwb49yu19kxxprzzjen4roaj7qz6xvbups.jpg

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин Сайдын Яамны Иргэн Цэргийн Дэмжлэгийн Бүлэгтэй хамтран гамшгийн үед хариу арга хэмжээ авах, иргэдийн амь насыг аврах анхны тусламж үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад сертификад гардууллаа.

 Сургалт 11 дүгээр сарын 29- 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд болж, их хэмжээтэй цус алдалт, амьсгалын замын бөглөрөл, амьсгалын эрхтэн тогтолцооны хүндрэл, цусны эргэлт, нуруу толгойны гэмтэл, осголтоос хэрхэн урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх болон бусад бэртэл гэмтлийг эмчлэх зэрэг сэдвийн хүрээнд алба хаагчдыг чадавхжууллаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top