Жолооч нарын ур чадварыг бататгах сургалт зохион байгуулав

262732110_7201835163175486_6042817244402545460_n.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас автомашины жолооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт, норм норматив болзошгүй аюулт үзэгдэл, гал түймрийн дуудлага богино хугацаанд хүрэлцэн очих бэлтгэл бэлэн байдлыг хангах мэргэжлийн ур чадвар, чадамжийг нэмэгдүүлэх сургалт дадлагыг зохион байгууллаа. 

Сургалтад Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах аврах 12 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 45 дугаар анги, Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн 18 жолооч хамрагдсан юм.

Алба хаагчдаас жагсаалын үзлэг, бие бялдрын норматив шалгуур үзүүлэлт насны ангиллаар, автомашины гэмтэл засварлаж хэвийн ажиллагаанд оруулах, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн тест бөглөх, Заасан цэгт гал унтраах автомашин  байрлуулан, насос ажиллуулж хошуугаар ус гаргах, туннельд хөдөлгөөн үйлдэх зэргээр мэдлэг ур чадварыг нь үнэлж, бататгалаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top