Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа. 

   Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

  Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд Хэнтэйн уулс болон Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар м/с 13-15 хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 06:29 цагт очиход иргэн Э-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 02:03 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 02:12 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /аюул/: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ “Дөрөлж” нууранд живсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.06-ны өдрийн 09:30 цагаас 18:48 цаг хүртэл зохион байгуулсан. 12:07-ны өдрийн 09:30 цагт дахин эхлүүлнэ.  /Мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байна./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top