Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж байна

260480470_937901543776964_1099697968671138049_n.jpg

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас бие бүрэлдэхүүний жигдрэлтийн сургуулийг Тахилт дахь-сургуулийн хотхонд энэ сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 Алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, онолоор судалсан мэдлэгийг бататгаж, газар орон дээр бодит нөхцөл байдалд тулгуурлан дадлага олгож, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус дадлага сургуульд бригадын нийт бие бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.

Сургалтаар офицер бүрэлдэхүүний удирдах арга зүйг сайжруулж, салбар, бүлгүүдийн хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх хүрээнд нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаа, хөдөлгүүрт шүхэр болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн нислэг буултын сургууль, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин дэгдсэн үеийн ариутгалын цэгт авч хэрэгжүүлэх арга хэмжээний дадлага хийнэ.

 Мөн нэрвэгдэгчдэд анхны тусламж үзүүлэх, тээвэрлэх, нурангийн ослын үеийн сэтгэл зүйн бэлтгэл, гамшиг, ослын үеийн холбоо зохион байгуулалт, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх, аюулгүй болгох ажиллагааны сургуулилт, гүний аврах ажиллагаа сэдвүүдийн хүрээнд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа ахиулан ажиллах юм гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

scroll to top