Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдад усанд сэлэлт, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалт Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд үргэлжилж байна.
Сургалтад хамрагдаж байгаа алба хаагчид өврөөр даллах сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах ажиллагаа, уртын шумбалтын техник, осолдогчоос усанд дотор биеэ хамгаалах арга техникийг эзэмшсэн.
Алба хаагчдаас өврөөр даллах /50м/, мэлхий сэлэлт /50м/, шумбалт /25м/-ын төрлүүдээр түвшин тогтоох сорилын шалгалт авч байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.