Анхан болон дунд шатны сургалтыг зохион байгуулж байна

262738324_317216120014311_5511555238792953140_n.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор анхан болон дунд шатны усанд сэлэх дадлага, сургалтыг Усан бассейн сургалтын төвд зохион байгуулж байна.

 Сургалтад Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын 17 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Алба хаагчид мэлхий сэлэлт, өврөөр даллах, усанд осолдсон иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа, осолдогчийг аюулгүй газар зөөвөрлөх, анхан шатны тусламж үзүүлэх зэрэг дадлага дадлага эзэмшиж, бие бялдар, сэтгэлзүй, ур чадвараа дээшлүүлнэ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top