Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Сэлэнгэ голын хөндийгөөр цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 13-18 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15, 17-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Баянмөнх сумын Улаан-Эрэг багийн 2 дугаар гудамжинд байшин шатсан тухай мэдээллийг 12.12-ны өдрийн 13:46 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Г-ын 10х7 метрийн хэмжээтэй байшин шатсаныг тус сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 14:08 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 14:46 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 14:52 цагт очиход иргэн А-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин автозамын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 01:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 1 км зам туулан 01:53 цагт очиход тус дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн А /24 настай, эрэгтэй/, мөн 1 дүгээр хорооны харьяат иргэн М /27 настай. эмэгтэй/ нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Кроун” загварын суудлын автомашин жолоодож яваад гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тул эсэн мэнд гаргаж дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.    

Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Хойд жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/-т Тус сумын харьяат иргэн А 12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 12.12-ны өдрийн 08:00 цагаас 17:30 цаг хүртэл зохион байгуулсан. 12.13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийнЗүүн-Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат малчин А 12.08-ны 01:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.11-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин А /45 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 12.12-ны өдрийн 09:00 цагаас 18:30 цаг хүртэл зохион байгуулсан. 12.13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Өлзийт хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км-т/ Тус сумын харьяат иргэн Г 12.11-ний өдөр гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.12-ны өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд иргэн Г /40 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 12.12-ны өдрийн 13:30 цагаас 19:30 цаг хүртэл зохион байгуулсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.12.13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top