Индонезийн зүүн эрэг орчим, далайд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тул эргийн дагуу амьдардаг иргэд орон гэрээ орхин эх газрын гүн рүү нүүж эхэлжээ. Газар хөдлөлийн төв нь Индонезийн Флорес арал орчимд байсан бөгөөд Гринвичийн цагаар 03.20 цагт /Монголын цагаар 11.20/ болсон байна.