Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 21-26 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с. 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 17-19-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 19-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

 – ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Лайт хаус хотхон баригдаж байгаа барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 09:26 цагт гарч, 8 км замыг туулан 09:38 цагт очиход 18х10 метрийн хэмжээтэй баригдаж байгаа 1 давхар барилгын гадна хучлага шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Жамсран уулын-Өвөр” гэдэг газрын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:10 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 11:21 цагт очиход иргэн Э-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замын “Орхироо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км/-т Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 18 км зам туулан 11:58 цагт очиход иргэн Б-ийн “Синотрак” загварын ачааны автомашины дугуй шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:06 цагт очиход иргэн Х-ын 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 14:05 цагт ангиас гарч, 5 км замыг туулан 14:10 цагт очиход иргэн Д-ийн 9х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 55 минут ажиллан унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 12 дугаар байрны дэргэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 14:33 цагт ангийн байрлалаас гарч, 3 км замыг туулан 14:37 цагт очиход тус байрны автомашины зогсоолд иргэн Г-ын эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 17:07 цагт ангийн байрлалаас гарч, 4 км замыг туулан 17:13 цагт очиход иргэн У-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.  

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 410 км, сумын төвөөс урд зүгт 140 км/-т Барааны дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 11:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 11:10 цагт очиход иргэн Н-ын 20х4 метрийн хэмжээтэй барааны дэлгүүр шатаж байсныг 30 минут ажиллан гал түймрийг бүрэн унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 02:37 цагт ангийн байрлалаас гарч 3.5 км замыг туулан 02:43 цагт очиход иргэн М-ийн 7х4 метрийн хэмжээтэй нарийн боовны цехэд цахилгаан зуух шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 44 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 03:58 цагт ангийн байрлалаас гарч 2 км замыг туулан 04:03 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлт: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотын Байгал нуур орчимд Ө-51°38’24.0”, У-105°24’36.0” 12.15-ны өдрийн 21:44 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:51 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Орхон аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top