Хүүхдийн асрамж, халамжийн төвүүдийн барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ

1515.jpg

  ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Гэр бүл, хүүхэд, залуулчуудын хэлтэстэй хамтран Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн асрамж, халамжийн төвүүдийн барилга байгууламжид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатараар ахлуулсан алба хаагчид зохион байгуулж, 30 байгууллагыг хамруулан  304 зөрчлийг илрүүлсэн байна.

 Шалгалтын явцад газар дээр нь 24 зөрчил буюу 28.3 хувийг арилгуулан бусад 280 зөрчил буюу 71.7 хувийг арилгуулахаар хяналт тавин, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн, бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцаж, цахилгааны аюулгүй байдлыг  хангаж ажиллаагүй, аврах зам гарц төлөвлөөгүй, даралтат усны цэгийн иж бүрдэл /галын хайрцаг, крант,  хоолой, хошуу, гайк/-ийг дутуу,галын дохиоллын систем /утаа, дулааны мэдээлэгч/ суурилуулаагүй, барилга байгууламжийн агааржуулалт, утаа зайлуулах систем ажиллагаагүй болсон.

Мөн барилгын авралтын гарц болон нөөц гарцуудыг ослын гэрлээр тоноглоогүй,  зөөврийн (гар) гал унтраагуурыг норм, стандартын дагуу байрлуулаагүй, давхар бүрт хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, аврах үйл ажиллагаа явуулах авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top