Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 100 дугаар тушаалаар батлагдсан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх үүрэг бүхий “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл”-ийн ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар дөрвөн хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхийг олгож, тусгай зөвшөөрлийн эрх бүхий есөн хуулийн этгээдийн эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлийг нэмлээ.
Ингэснээр 30 байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхтэй болж байна.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй 30 байгууллагын мэдээллийг эндээс харах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.