Галыг бүрэн унтраалаа

267672224_1934706846726531_7637261260573122310_n.jpg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо “Да-Хүрээ” захын баруун талд “Дизель хүрээ” захын хашаанд цайны газар шатаж байна гэсэн дуудлага 05:06 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу очиход “Дизель хүрээ” захад 15х50 хэмжээтэй 1 давхар байшинд гарсан байдалтай байжээ.

Гал түймэр унтраах, аврах 10,35,14,63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галыг газар авахуулахгүй бүрэн унтраалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top