Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 21, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 23-наас нийт нутгаар хүйтний эрч чангарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хорооны “Дизель хүрээ” авто худалдааны төвийн хашаанд цайны газрын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 05:06 цагт хүлээн авсан. Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түмэр унтраах, аврах  10 дугаар анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид цайны газрын 50х15 метрийн хэмжээтэй барилга шатаж байсныг 4 цаг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Нарийн хоолой” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 14 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 11:22 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 11:23 цагт ангиас гарч 14 км зам туулан 11:41 цагт очиход иргэн А-ийн 4×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны 37 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 17:01 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 17:08 цагт очиход иргэн Э-ын “Исис” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 23:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 23:53 цагт очиход иргэн У-ийн “Делика” загварын суудлын автомашин хөдөлгүүр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны “Шарга морьт”-ын зуслангийн “Задгай”-дБайшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн  01:16 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 16 км зам туулан 01:35 цагт очиход иргэн Б-ын 12×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, иргэн Э-ын 10×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 02:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 02:13 цагт ангиас гарч 6 км зам туулан 02:20 цагт очиход иргэн Ц-ын “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 02:15 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 02:22 цагт очиход иргэн Б-ын 8×11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top