Филиппинд хар шуурганы улмаас 375 хүн амиа алджээ

288683-21122021-1640048389-1116586856-storm.jpg

Филиппин улсад өнгөрсөн пүрэв гарагт болсон хүчтэй шуурганы улмаас 375 хүн амиа алджээ. Тус улсын зүүн өмнөд арлуудад цагт 195 км-ын хурдтай Рай хуй салхи дайран өнгөрсөн байна.

400 мянга гаруй хүнийг аюулгүй газар руу нүүсэн ч шуурганд өртсөн 500 гаруй хүн гэмтэж бэртэн, 56 хүн сураггүй алга болжээ.  Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөгдөлтөөс ч аймшигтай дүр зураг харагдаж байна гэв.

Аврагчид нөхцөл байдал яг л дайны талбар шиг байна гэв. Ихэнх газруудад эрчим хүч, холбоо харилцаагүй болж, ундны ус хомсдож байна гэж Филиппин дэх Улаан загалмай байгууллагын тэргүүн Ричард Гордон хэлсэн байна. 

Тэрээр зарим хэсэгт Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөгдөлтөөс ч аймшигтай дүр зураг харагдаж байгаа талаар хэлжээ. 

Хүмүүсийн орон байр, эмнэлэг, сургууль, олон нийтийн байгууллагууд сүйрсэн байна. Сайн дурынхан гамшигт нэрвэгдэж, юу ч үгүй үлдсэн хүмүүст тусалж байгаа аж.

Эх сурвалж: ВВС

scroll to top