“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл” үйл ажиллагаагаа дүгнэлээ

DSC_5670.jpg

Өвөрхангай аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн ээлжит хурал болж, 2021 оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ.

Энэ үеэр аймгийн иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2021 онд авч хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг 91.5 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2022 онд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг нийт 4 чиглэлийн 32 орчим ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top