“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас Америк Улсын санхүүжилтээр Увс аймгийн Түргэн, Өмнөговь, Сагил, Тариалан сумдад “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих” төслийг 2021-2023 онуудад хэрэгжүүлж байна.
Төслийн багийн гишүүд тус аймагт ажиллаж, төслийн нээлтийн ажиллагааг зохион байгуулан, удирдлага, холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Энэ үеэр аймгийн ЗДТГ болон төсөл хэрэгжих 4 сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.
Төсөлд 100 малчин өрхийн 400 хүн, 4 сумын мал эмнэлгийн 20 ажилтанг хамруулна гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.