Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор аймгийн нутгаар цас орсон. Бусад аймгийн нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсэг, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Туулын бэлчир орчмоор, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-31 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 26-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Төмөр замын 16 дугаар байр 2 дугаар орцны шатны хонгилд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 22:21 цагт очиход 16 дугаар байрны 2 дугаар орцны шатны хонгилд хог шатаж байсныг 15 минут жиллаж унтраасан. Тус гал түймэрт Дархан-Уул аймгийн харъяат Ц /43 настай, эрэгтэй/ угаартсан байдалтай байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэж өгсөн.

– Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр) 1 дүгээр багийн “Малтай” хорооллын задгайд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 11:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Д-ийн “Сонато-7” загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, бэлхийн 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 14:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан иргэн З-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 20:23 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 20:31 цагт очиход иргэн О-ийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн таазны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 22:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Г-ийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 23:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн Г-ын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан очиход иргэн У-ийн 3х3 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн “Рашаант” хороолол байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан очиход иргэн Б-ын эзэмшлийн 10х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Хайлааст гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 02:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 02:09 цагт 6 км замыг туулан иргэн М-ын эзэмшлийн 8×12 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 02 цаг 26 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн “Эмгэн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат иргэн О 12.08-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.20-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 07:30 цагаас эхлэн иргэн О /50 настай, эмэгтэй/-ыг тус сумын Баянгол багийн “Бэрх-Уул” гэдэг газраас “Өндөрхангай”, “Алтан-Уул”, “Өлийн даваа” гэдэг газар хүртэл 6 км-т явганаар, “Бэрх-Уул”-наас баруун хойд зүгт “Цагаан хөтөл” гэдэг газраас  5 км-т нисгэгчгүй нисдэг төхөөрөмж /дрон/-өөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон.12.24-ний өдрийн 07:30 цагт эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top