Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн баг тэргүүлэв

159A6610-72zbr1y4eru19n0bu1myrfmd30q856qutvigrt41zr4.jpg

НОБГ-ын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс алба хаагчдын өдөр тутмын хүнсний хэрэглээг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах, зөв хооллолт түүний ач холбогдлыг сурталчлах, эрүүл амьдралын дадал, хандлагад уриалах зорилгоор “Зохистой хоол-Эрүүл мэнд” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт НОБГ, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 15 анги, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн 25 баг оролцсон юм.

 Багуудын  бэлтгэн ирсэн хоол хүнсийг эрүүл мэндэд тустай, ширээ засалт, өнгө үзэмж гэсэн үзүүлэлтийг харгалзан дүгнэж байр эзлүүллээ.

Нэгдүгээр байрт  Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, дэд байрт Аврах анги, гутгаар байрт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги шалгарсан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top