Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороо ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 3-8 м/с, говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 24-29 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар  5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос 3-8 м/с, 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-ны өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 29-ний өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 28-30-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Ар гүнт”-ийн “Шар хадны-Ам”-ын задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05:37 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дугаар ангийн алба хаагчид 21 км замыг туулан 06:25 цагт очиход иргэн Г-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 1 дүгээр хэсгийн 601 тоот “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 11:27 цагт очиход иргэн М-ийн “Портер” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 15:56 цагт очиход иргэн Б-ийн 4 ханатай 2 гэр, иргэн Ц-ийн 4 ханатай гэр, иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 18:51 цагт очиход иргэн Б-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 21:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 0.7 км замыг туулан 21:39 цагт очиход иргэн А-ын 7х11 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:10 цагт очиход иргэн Д-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Хилчиний 44 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 22:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 22:31 цагт очиход иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Хөх давааны-Энгэр”-ийн задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 23:45 цагт очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 01:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 01:58 цагт очиход иргэн С-ын 9х11 метрийн хэмжээтэй 3 давхар нийтийн байрныг халаадаг 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний тааз шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Баянбулаг” зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 01:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 02:00 цагт очиход иргэн С-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Хатавч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 225 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т, Ө-48°42’00.0” У-101°07’48.0”/ 12.25-ны өдрийн 09:22 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09:30 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Оросын гарам” гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ Суудлын автомашин “Ачуут” голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 12.25-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн Б-ын “Альфард” загварын суудлын автомашин “Ачуут” голын мөсөнд цөмөрсөн байсныг 30 минут ажиллаж, татаж гаргасан.

Бусад төрлийн осол /аюул/: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 7/Б гудамжинд бага насны хүүхэд угаалгын автомат машинд гацсан тухай дуудлагыг 12.26-ны өдрийн 01:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 7 км замыг туулан 01:35 цагт очиход Г /3 настай, эрэгтэй/ автомат угаалгын машины сэгсрэгч дотор орж гацсан байсныг 9 минут ажиллан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top