О. Есүгэн эмэгтэй шилдэг тамирчнаар шалгарлаа

270216875_1712895695547800_7241760963516751685_n-1.jpg

Булган аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан Спортын мастер Д.Түмэндамба агсны нэрэмжит холимог насны боксын аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

  Тодруулбал, 36кг-ийн жинд Б. Нямжаргал алт, 50 кг-ийн жинд ОУХМ Л. Алтанцэцэг алт, 57кг-ийн жинд О. Есүгэн мөнгө,  57 кг-ийн жинд Ж. Гомбо-Эрдэнэ хүрэл,  54 кг-ийн жинд Б. Сувд-Эрдэнэ хүрэл медалийг тус тус хүртлээ.

Мөн О. Есүгэн тус тэмцээний эмэгтэй шилдэг тамирчнаар шалгарлаа гэж ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангиас мэдээллээ.

scroll to top