Бразилд үерийн улмаас 18 хүн амиа алдаад байна

288896-27122021-1640568610-273393461-211226181727-01-brazil-flooding-1226-exlarge-169.jpg

Бразилийн зүүн хойд бүс нутагт хүчтэй аадар борооны улмаас үер болж байна. Үерийн улмаас 18 хүн амиа алдаж, 280 хүн гэмтжээ.

Үерт Бахиа мужийн 40 орчим хот нэрвэгджээ. Мужийн захирагч Руй Кошта Би ойрын түүхэд ийм гамшиг харсангүй. Маш олон байшин, гудамж усанд австан гэв.

Одоогоор тус мужийн 35 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн ба зарим хотын үерийн далан нурснаар нөхцөл байдал улам хүндэрсэн байна.

Бразилын цаг уур, байгалийн гамшгийн хяналтын газраас тус бүс нутагт үер, хөрсний гулгалт үргэлжлэх магадлалтайг мэдэгдсэн ба бороо мягмар гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: CNN

scroll to top